a

Search

ТАНИЛЦУУЛГА

“КЛОУН АХ” ХХК үндэсний шоколад болон амттан үйлдвэрлэгч байгууллага бөгөөд Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар анх 2013 онд байгуулагдан шоколадны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Тус шоколад болон амттаны үйлдвэр нь Улаанбаатар хотоос 20 км-ийн зайд Богд-Хан уулын энгэрт гүний цэнгэг усаар цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээн байгуулалтыг өрнүүлэн шинээр 200 орчим хүн ажиллуулах хүчин чадал бүхий ажлын байр бий болгожээ. Үйлдвэрийн албан ёсны зөвлөх технологичиор Швецайр улсын алдарт Нэстлэ брэндийн шоколад хариуцсан технологичийн зөвлөх ноён Алойс Руссхем ажиллаж байна. Байгууллага бүтэц нь - Санхүүгийн хэлтэс - Үйлдвэрлэлийн хэлтэс - Борлуулалтын хэлтэс Гэсэн 3 бие даасан хэлтэстэйгээр 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
o
d
v

ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН ТЕХНОЛОГИ, СТАНДАРТ

Стандартын дагуу амтат идээний дээж болох олон төрлийн амттаны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 оноос Унгар улсын “Гётенборг” Швейцарын “BERN” үйлдвэрүүдэд ноу-хау технологийн судалгаа явуулж сонголт хийсний үндсэн дээр Баруун Европын шоколадны үйлдвэрүүдийн технологиудаас Швейцар улсын технологийг онцгойлон сонгон авч өөрийн орны нөхцөлд тохируулан бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн эхэлсэн. Швейцар улсын шоколадны алдарт технологич Алойс Русхаймын жил бүр тогтмол хугацаанд урилгаар хүрэлцэн ирж байрлан үйлдвэрлэлийн процессыг тодорхой хугацаанд 100% хариуцан ажиллан өөрийн улсын тусгай жорыг ашиглан амтат шоколаднуудын амт болон чанарын шаардлагын тогтмол байдал дээр анхааран ажилладаг билээ. Үйлдвэрийн гол түүхий эдийг салбартаа тэргүүлэгч Голланд, Индонез, Малайз, Унгар улсуудын компаниудаас бэлтгэн нийлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бөгөөд савлагааны материалд дэлхийн нэр хүндтэй шоколадны, амттаны үйлдвэрүүдийн стандартын дагуу эрүүл ахуйн, чанарын стандартыг хангасан сав баглаа боодлыг эх орныхоо үйлдвэрүүдээр тусгай захиалгаар захиалан хийлгүүлэн ашиглаж байгаагаараа онцлогтой юм. Одоо бид “Тэмүүка”, “Банкя”, “Сэвгэр” , “Тэслэгч”, “21 аймаг” брендүүдээрээ танигдаж, эдгээрээс гадна 7 төрлийн бүтээгдэхүүнүүд гарган нийт 12 төрлийн бүтээгдэхүүнүүдийг монгол хүний ур ухаанаар дэлхийн стандартанд нийцсэн амтат шоколад, чихрүүдийг үйлдвэрлэн Монгол улсын 4 зүг 8 зовхис бие даасан түгээлтийн багаар зах зээлд нийлүүлж байна. Бид Монголын улсын цорын ганц амттан үйлдвэрлэгч байгууллага нь нийт 200 гаруй ажлын байр бий болгосон бөгөөд одоогоор тогтвортой 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан, ямар ч гаднын улс болон төрийн туслалцаа дэмжлэггүйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бүтээн байгуулагч, эх орныхоо хөгжил дэвшилд чамгүй хувь нэмэр оруулагч татвар төлөгч байгууллага юм